(976)-51-261599
info@bm-service.gov.mn

Засгийн газрын байруудын гэрлийн самбар болон Засгийн газрын XII байрны цахилгааны ерөнхий щит, хүчний хууваарилах самбарыг тус тус шинэчлэх материалыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна

ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
 
Огноо  : 2020 оны 02 дугаар сарын 17-нд 
 
Тендер шалгаруулалтын нэр: ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙРУУДЫН ГЭРЛИЙН САМБАР БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН XII БАЙРНЫ ЦАХИЛГААНЫ ЕРӨНХИЙ ЩИТ, ХҮЧНИЙ ХУВААРИЛАХ САМБАРЫГ  ТУС ТУС ШИНЭЧЛЭХ МАТЕРИАЛ  НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
 
 
Тендер шалгаруулалтын дугаар:  ЗГБНҮГ/202001005
 
 
 
Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Засгийн газрын байруудын гэрлийн самбар болон Засгийн газрын XII байрны цахилгааны ерөнхий щит, хүчний хууваарилах самбарыг тус тус шинэчлэх материалыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 [тавин мянга] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ:2018, 2019 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 70%-аас багагүй борлуулалтын орлоготой байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40%-тай тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэйг нотлох баримт эсвэл зээл авах боломжтойг нотлох харилцагч банкны тодорхойлолт. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он
 
 
Тендерийн хамт 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны 15:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны 15:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар болон Монгол Улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын XI байр 1-р давхар 101 тоот, Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга Н.Наранцогт, утас: 51-263657.

скачать dle 12.0
Next Post