(976)-51-261599
info@bm-service.gov.mn

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслэгчийг  сонгон шалгаруулах зар  
 
“Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-ын түрээслүүлэх объектын танилцуулга:
 
Албан тасалгааны зориулалтаар: Засгийн газрын III байрны 2-р давхарт 10м.кв, Засгийн газрын XI байрны 1-р давхарт 24,5м.кв, 15,25м.кв талбай нийт 3 өрөө
 
Бичиг хэргийн лангууны зориулалтаар: Засгийн газрын XI байрны 1-р давхарт 8м.кв талбай
Үүрэн холбооны антенн, тоног төхөөрөмж байршуулах зориулалтаар: Засгийн газрын XI байрны 13-р давхарт 10м.кв талбай
Хэвлэх цех, үйлчилгээ, агуулахын зориулалтаар подволийн өрөө: Засгийн газрын XI байранд 35,51м.кв, 10м.кв, 61,54м.кв, 7.29м.кв, 12,86м.кв талбай
“Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-ын үл хөдлөх эд хөрөнгийг  түрээслэх сонирхолтой хуулийн  этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. 
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал. Үүнд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх);  эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил)
Санхүүгийн чадварыг нотлох баримт  (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан  дансны тодорхойлолт; хуулийн этгээд 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан) 
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Талбай түрээслэх үнийн санал
Шаардлагатай тохиодолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт бичигТалбай болон  эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон дансны хуулга, тодорхойлолт
 
 
Босго үнэ: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон түрээсийн төлбөрийн жишиг үнэ босго үнэ болно.
 
 
Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: Улаанбаатар,Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Засгийн газрын XI байр 1 дүгээр давхар 101 тоот өрөө: Утас: 51-263657, 263128
 
Материал ирүүлэх сүүлийн хугацаа:  2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг  2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Next Post