(976)-51-261599
info@bm-service.gov.mn

"Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" эрх бүхий тендерт оролцогчдоос "Урсгал засварын болон цэвэрлэгээ, үйлчилгээний материал"-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна

[Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Урсгал засварын болон цэвэрлэгээ, үйлчилгээний материал]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь [50,000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэйг нотлох дансны үлдэгдлийн тодорхойлолт эсвэл дээрх хэмжээний зээл авах боломжтойг нотлох зээлийн тодорхойлолт ирүүлэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 онууд
Ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Тендерийн хамт дараах үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 1: 2,388,000 /хоёр сая гурван зуун наян найман мянга/ төгрөг
Багц 2: 3,543,000 /гурван сая таван зуун дөчин гурван мянга/  төгрөг
Багц 3: 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг
Багц 4: 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг
Багц 5: 1,773,800 /нэг сая долоон зуун далан гурван мянга найман зуу/ төгрөг
Тендерийг [2020 оны 03-р сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минут]–аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020 оны 03-р сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут] -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 

Захиалагчийн тодорхой хаяг:
УБ хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын XI байр, 1 дүгээр давхарт 110 тоот, нарийн бичгийн дарга Т.Оюунсувд, утас: 51-263128
Next Post