Дэлхийн цусны донорын өдөр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгож 2004 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэнээс хойш Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн цусны донорын дэлхийн өдрийг угтан 2022 оны 4 дүгээр сарын 19 болон 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд Засгийн газрын III, ХI дүгээр байруудад байрлах “Үндэсний статистикийн хороо”, “Хүний эрхийн үндэсний комисс”-той хамтран “Бусдын төлөө цусаа өгч амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж ажиллав.
Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэсэн нийт албан хаагчдад талархал илэрхийлье.