Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар нь улсын төсвөөс санхүүжилт авдаггүй, өөрийн орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг ТӨААТҮГ (Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар) юм.
Тус газар нь сүүлийн 2022-2024 оны хооронд үйл ажиллагаанаасаа олсон орлогынхоо хүрээнд хуульд заасан татваруудыг бүрэн төлж, улсын төсөвт хувь нэмрээ оруулан ажиллав. Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох татвар, хураамжууд багтана.