"Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар" нь үйл ажиллагаандаа шинэ үйлчилгээ нэвтрүүлж хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ санал болгож байна. Японы шинэ технологийн CREEN DRY төхөөрөмжтэй, , чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх "Эргэл хас" ХХК тай хамтран ажиллаж байна. Уг үйлчилгээ нь Төрийн байгууллагын албан хаагч, ажилчдад хүрч үйлчлэх, ажлын байран дээрээ захиалга өгөх зэрэг цаг хугацаа хэмнэсэн чанартай үйлчилгээ өгөх зорилготой юм. ЗГБНҮГазар нь Засгийн газрын II, III, IV, VIII, IXA, IXB, XI,XII, XIII байрууд дээр хуурай хими цэвэрлэгээ үйлчилгээний захилга авах ажлыг эхлүүлж байна.