Улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг “Гамшгийн үеийн дуут дохиогоор ажиллах” тактикийн сургалтын хүрээнд байгууллагын нийт ажилтнууд болон харьяа байруудад байрладаг яам, агентлаг, төрийн байгууллагуудын албан хаагчдыг хамруулан, байр ашиглалтын бэлэн байдлыг ханган ажиллав. Сургалтын үеэр гамшгийн дохио өгөгдсөн нөхцөлд авах арга хэмжээ, аюулгүй ажиллагааны дүрэм, үүрэг хариуцлагын талаар дэлгэрэнгүй заавар, зөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч нар өгч ажиллав. Мөн байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгаж, сайжруулах зорилгоор албан хаагчдын оролцоотой үнэлгээ, дүгнэлт хийсэн болно.