Зарим үед нэг өдөрт ноогдож байгаа цаг хугацаа үнэхээр хангалтгүй мэт санагддаг. Гэхдээ хүн бүхэнд хоногийн 24 цаг ижил заяагдсан байтал зарим хүмүүс яаж бусдаас илүү их ажлыг илүү бага цаг хугацаанд амжуулж чадаж байна вэ? Хариулт нь мэдээж маш сайн төлөвлөгдсөн цагийн менежмент юм.
Гүйцэтгэл өндөртэй хүн бүр цагийг хамгийн сайнаар төлөвлөн удирдаж чаддаг. Хичнээн хүнд нөхцөл байдалд байсан ч цагийн менежментийн техник, аргачлалууд ашиглан өөрийн чадвараа нэмэгдүүлж бүтээмжээ өсгөх боломж танд бий.
Цагийн менежментийн хамгийн чухал зүйл нь үр дүнд тулгуурладаг ба завгүй байх нь үр дүнтэй байна гэсэн үг биш юм. Та нэг өдрийн дотор хэт их ажил төлөвлөн бүгдийг хийж гүйцэтгэх гэж оролдсоны хэрэггүй. Сайн цагийн менежмент гэдэг бол ухаалгаар ажиллах чадварыг хэлэхээс өөрт зүдэргээтэй ажиллахын нэр биш юм.
Цагийн менежмент гэдэг нь ажлаа хэдий хугацаанд хийж, хэрэгжүүлэхийг төлөвлөх зохион байгуулах үйл явц юм. Цагийн менежментийн талаар судалж, суралцахдаа та урсгалаар биш амьдрал дээрээ ягштал хэрэгжүүлж чадвал үр дүн нь гайхалтай байх болно. Тухайлбал:
- Илүү бүтээмжтэй илүү үр дүнтэй ажиллана
- Нэр хүнд өснө
- Стресс багасна
- Амжилтанд хүрэх боломж нэмэгдэнэ
- Ажил амьдрал дээрээ манлайлагч байх боломж илүү нэмэгдэнэ.
Цагийн зохион байгуулалт муугаас болж дараах сөрөг үр дагаварууд үүсдэг:
- Цагийг нь тулгаж хийх
- Үр дүнгүй урсгалаар ажиллах
- Чанарын муу үзүүлэлттэй ажиллах
- Ажлын байран дээрх нэр хүнд буурах, нэг албан тушаалд уягдах
- Байнгын стресстэй байх
Та багахан хугацааг цагийн менежментийн арга техникийг сурахад зарцуулвал эргээд танд маш гайхалтай үр дүн, амжилтыг авчрах болно.