Байгууллагын нийт үйлчлэгч нарыг “Эрсдэлтэй ажлын байр” сэдэвт сургалтад хамруулснаар ажлын байран дээр ажлын байрны үзлэг шалгалт хийх, аюулыг олж илрүүлэх, эрсдэлийг үнэлэх чадварыг эзэмшүүлж ажиллав. Мөн ХАБЭА-тай холбоотой хууль эрх зүйн болон бусад шаардлагын талаар мэдлэг олгоход чиглэсэн сургалтад нийт албан хаагчид хамрагдав.