“Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтны өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Бид бүхэн эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай, хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулан ажиллав. Үүнд:
Алтан гадас одон 5 ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар 14 ажилтан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны тэргүүн-5 ажилтан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тэргүүн-6 ажилтан, жуух бичиг- 3 ажилтан тус тус шагнагдав.
Тус байгууллагат ажиллаж, хөдөлмөрлөж байсан үе үеийн ахмад ажилчид болон нийт ажилтнууд та бүхэндээ баярын мэндийг өргөн дэвшүүлье.


