(976)-51-261599
info@bm-service.gov.mn

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

      НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1990 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласны дагуу манай улс энэ өдрийг 32 дахь жилдээ тэмдэглэх болсон. Тус өдрөөр байгууллагын хөгжлийн үндэс суурийг тавьж, олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдож буй “Ардын хувьсгалын 100 жил”-ийн ойн медалийг 45 ахмад настанд гардууллаа. Цаашид байгууллагаас Ахмадын өдөр болон Цагаан сараар нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ажлыг уламжлал ёсоор хийхийн зэрэгцээ бусад олон төрлийн ажил арга хэмжээг санаачлан хийх эрмэлзлэлтэй буйг энэ үеэр танилцууллаа.




Next Post