(976)-51-261599
info@bm-service.gov.mn

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН АВАРГА, ЧАНАРЫН ШИЛДЭГ БАГУУДЫГ ТОДРУУЛЖ СУРГАЛТ СЕМИНАРЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ой 10 дугаар сарын 07-14 өдрүүдэд тохиосон. Тус ойг тохиолдуулан энэ өдрүүдэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, таатай нөхцөлд явуулах боломжийг бүрдүүлэн ажилладаг тус байгууллагаас албан хаагчдынхаа дунд ажил мэргэжлийн аваргуудыг цэвэрлэгээ үйлчилгээ, цай зөөгч, сантехникч, мужаан, цахилгаанчин зэрэг төрлүүдэд зохион байгуулж шалгарууллаа.

Цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд

1-р байр Т.Лхамдулам  (ЗГ-ын XII байр)

2-р байр Э.Наранбаяр (ЗГ-ын II байр)

3-р байр Н.Эрдмаа (Соёлын яам)

Сантехникчийн төрөлд

1-р байр Б.Лувсанжамц (ЗГ-ын III байр)

2-р байр О.Баянзул (ЗГ-ын XI байр)

Мужааны төрөлд

1-р байр Б.Нямдорж (ЗГ-ын XI байр)

Цай зөөгчийн төрөлд

1-р байр Л.Энх-Орхон (ЗГ-ын III байр)

Энэ өдөр чанарын 20 багын өдөрлөг хийгдэж улмаар “Шилдэг чанарын баг”-ууд шалгаран өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.

   

 Тус арга хэмжээний үеэр байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 42 ажилтанд “Ардын хувьсгалын 100 жил”-ийн ойн медаль гардуулан, 43 албан хаагчийг салбарын тэргүүний болон хүндэт жуух бичиг, захирлын нэрэмжит шагналаар шагналаа. Шагнал гардуулах үеэр байгууллагын захирал Ө.Лувсанренчин хамт олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ ойрын үед хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.


скачать dle 12.0
Next Post