(976)-51-261599
info@bm-service.gov.mn

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Албан хаагчдад ажлын байранд аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс хамгаалахад шаардлагатай суурь ойлголтыг олгох зорилготой нийт ажилтны сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд гурван удаа зохион байгуулав. Мөн эрсдэлтэй ажлын байрны сургалтыг 10 дугаар сарын 23, 11 дүгээр сарын 01-ны өдөр хоёр удаа тус тус зохион байгуулав.

Сургалтаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулыг таньж илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, өндөрт ажиллах үе дэх аюулгүй ажиллагааны талаар багаар ажиллаж, эрсдэлийн шинжилгээ хийсэн нь чухал ач холбогдолтой боллоо.

Сургалтанд давхардсан тоогоор нийт 400 албан хаагч хамрагдсан байна.

скачать dle 12.0
Next Post