Байгууллагын ажилчдын ажиллах урам зориг, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилгоор хамт олноо хошуучлан ажилласан ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд шагнал, салбарын тэргүүний тэмдэгээр шагнагдан ажилчдад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шагналыг гардуулав. Үүнд:
- Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор- 2 ажилтан, 2- ахмад настан;
- Хөдөлмөрийн хүндэт медалиар 13 ажилтан;
- Барилга, хот байгуулалтын яамны “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдэгээр 2 ажилтан;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны "Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан" тэмдэгээр 6 ажилтан;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны "Жуух бичиг" 2 ажилтан тус тус шагнагдав.
--Нийт ажилчдаа цаашдын ажилд нь амжилт хүсье--